Хүүхэд залуусын танин мэдэхүйн толь
Онлайн
Онлайн: Үнэгүй
Код: 10018
225 удаа татагдсан
Хэл: Монгол
Хэвлэсэн он: 2019
ISBN: 978-99973-77-61-6
Хуудас: 420

Хүүхэд залуусын танин мэдэхүйн толь

Соёмбо Пресс ХХК

Орчлон ертөнцийн сонин содон, энгийн зүйлийг ч заримдаа бид тайлж тайлбарлаж чаддаггүй. Дүү нар тань, ер нь хэн нэг нь “ЯАГААД” гэх асуултын хариу нэхвэл бидэнд тулгамдах үе бий. Хичээлийн сурах бичиг, хөтөлбөрт тусгагдаагүй танин мэдэхүйн олон зүйлийг мэдмээр байдаг. Хаанаас мэдэж болох вэ? Үүнд “ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ТАНИН МЭДЭХҮЙН ТОЛЬ” бага ч гэсэн хариулт өгнө гэж найднам.
Нэмж хэлэхэд “Биеийн жаргал эрүүл мэндэд, ухааны жаргал мэдлэгт” гэдэг. Хүчтэй, ухаантай байх нэгэн эрчим бол өдөр бүхэн шинэ мэдлэг, мэдээллээр оюун тархиа цэнэглэж байх явдал юм. Тэгэхдээ замбараагүй мэдээллийг бус цэгцтэй мэдлэгийг оюуны их сандаа хүлээж авагтун. Үүний тул энэ номондоо “Орчлон ертөнц”, “Хүрээлэн буй орчин”, “Амьтан ургамал”, “Хүний эрүүл мэнд”, “Шинжлэх ухаан нээлтүүд”, “Ерөнхий мэдлэг” зэрэг мэдлэг мэдээллийн санг хүртээл болгож байна.
Өөрийн бие организмаас эхлээд хязгааргүй орчлон ертөнцийн талаар ихийг танин мэдэж өргөн хүрээтэй сэтгэдэг болцгооё.

Холбоотой номууд